goodali logo
    Асуудал бол… “ЧИ ӨӨРӨӨ!” гэдгийг яаж мэдэх вэ?

    Асуудал бол… “ЧИ ӨӨРӨӨ!” гэдгийг яаж мэдэх вэ?

    Хаа ч явсан, хэнтэй ч харилцсан чамтай дандаа шударга бус зүйл, золгүй явдал тохиолддог бол…

    Ямар ч хүмүүсийн дунд хамгийн зөв нь дандаа чи байдаг бол. Бас хамгийн ганцаардмал нь. Чиний амьдралаас ухаалаг, хүчирхэг хүмүүс алга болдог бол, тэгээд мэдээж, тэд чамайг орхисон, хаясан, өөдгүй новшнууд бол… 

    Чамайг хүмүүс үргэлж буруу ойлгож, ашиглаж, гомдоож, хуурч, нэг үгээр чи мөнхийн хохирогч, үүрдийн золиос болж байдаг бол…

    Гэхдээ: “Чамд л зүгээр тэгж санагдаж байгаа юм!” гэж газлайтинг хийх эрх хэнд ч байхгүй. Тэгэхээр энэ бүхэн бодит баримт, хийсвэр төсөөллийн аль нь болохыг чи өөрөө л шийднэ. 

    Өөрийгөө үргэлж золиос гэж мэдрэх нь зовлон учраас зовлонгоос салах ямар зам байж болохыг хамтдаа хайя. 

    Бүх гэмтнийг шийтгэж дууссанаар зовлон дуусахгүйг чи мэдэж байгаа. Гэхдээ хохирогчийн хар шилээ нүднээсээ аваад ертөнцийг байгаагаар нь харъя гэхэд гар хөдлөхгүй, хүсэл ч төрөхгүй байгаа бол... 

    Тэгвэл биеэ чагнаад үзвэл ямар вэ? 

    “Бясалгал” лекц©, Хүчирхийлэл...

    Төстэй бичвэрүүд

    Чиний хүүхэд яагаад чухам яг чамд ирсэн бэ?

    Чиний хүүхэд яагаад чухам яг чамд ирсэн бэ?

    “Хувь заяагаа хайрлана гэдэг бол хохирогч байхаас татгалзах явдал” гэж үздэг Юнгийн сэтгэл засалч Жинетт Парисын “Amor fati-Миний хувь заяа: Алдаа оноо бүр минь адилхан миний хувь заяа” онол гоо сайхан боловч сул цэгүүд бас бий. Эндүүрэл бүрийг хувийн домгийнхоо нэг хэсэг болгох замаар хяналтыг гартаа атгаж байна гэж бид төөрөлддөг. Зовлонгоо гоо зүй болгож, өвдөлтөө гоё сэдэв байлгах нь хэсэгтээ тайтгарал болж магадгүй ч жинхэнэ утга учраас холдуулдаг. Бид яагаад ч хамтран зохиогч биш тохиолдолд энэ арга хүчин мөхөстөж, дотны хүний үхэл, хүүхдийн өвчин, ослын үед барьц алддаг.Сэтгэл судлалын боломжийн энэ хязгаар дээр чи харин өөр зураглал босгож ирж чадна. Итгэл үнэмшлийн үзэл онолууд. Хэрэв сэтгэл зүй хувь заяаныхаа зохиогч болоход нь хүнд тусалдаг бол итгэл үнэмшил үүнээс өмнөх түүхүүдийг сөхдөг. Энэ хоёр бол эсрэгцэл биш, нэг шатны гишгүүрүүд л юм.Эхлээд хэлтэрхий бүрээр нь өөрийгөө түүж цуглуулан, сорви болгоноо хайрлахад суралцана. Тэгээд сэтгэл зүйн бүтэн байдлыг олсныхоо дараа алгаа дэлгэн, бүхнийг тавьж туухад зориглоно. Эхний гишгүүр дээр “Би чамд хайртай амьдрал/хувь заяа/хань/үр минь, яагаад гэвэл чи минийх учраас” гэж байгаа юм. Дараагийнх дээр “ХАЙРТАЙ” л гэнэ. Нөхцөл болзол, минийх чинийхгүйгээр.Маш тодорхой шалтгаан учраар чи ээж аавдаа төрсөн, тэдний гараас амссан бүхнээ чи үүнээс ч өмнө өөрөө өрөөд бэлдчихсэн байсан. Яг үүн шиг, чиний хүүхэд бас ямар ч алдаагүй шалтгаанаар чамайг сонгон ирээд, чамаас тодорхой зүйлсийг авч, басхүү чамд олон зүйлийг өгч байгаа. Эцэг эхийн бүрдүүлж буй орчин, үлгэр жишээ, амьдрах загвар нь мэдээж нэгэн нөхцөл мөн боловч орь дангаараа шинэ хүнийг бүтээдэггүй юм.Энэ бүхнийг үгээр ойлгоод толгой дохиод өнгөрөх биш үнэхээр зүрхнийхээ мухраас ухаарахад жаахан цаг орно оо.Харин тэр цаг яг одоо ирж байна.ЦЭНХЭР ШУВУУ®, “Хүний төрлүүд ба амьдралын зохиол” лекц©

  1. Психопаттай нэг хөнжилд

    Психопаттай нэг хөнжилд

    Би психопаттай амьдарч байсан. Багын нэг найз минь психопат байсан. Психопат оноштой хүнтэй ажиллаж үзсэн.Эднээс хүмүүс чөтгөр шулам мэт айдаг, эсвэл ер бусын оюуны чадалтай юм шигээр хэт үнэлдэг. Үнэн байдал энгийн. Эд бол үлгэрт гардаг шиг хараалгаад ийм болчихсон ханхүү, гүнж нар биш. Тэднийг хайрлаад үнсээд байвал хайлаад жинхэнэ царай нь гараад ирэхгүй.Психопат бол генетикийн түвшинд тархины согогоос үүдсэн сэтгэцийн өөрчлөлттэй хүн. Тиймээс тэд эмчлэгдэхгүй. За, амархан эмчлэгдэхгүй гэе л даа. Үүнийгээ цааш удамшуулна. Гэвч байгаль бүхнийг тэнцүүлдэг учраас сэтгэл хөдлөлийг таних, мэдрэх чадваргүй боловч тэдний шалгаран үлдэх, дасан зохицох чадал өндөр. Хамгийн гол нь суралцахын мангас. Тэгэхээр психопат маань “алуурчин” болох уу, эсвэл амжилттан болох уу гэдгийг орчин, хүмүүжил л шийднэ.Бараг цэвэр математик тооцооллоор бусдын хариу үйлдлийг уншдаг, хүн чанар гэх мэт тоормозгүй, хайрлах чадвар ч байхгүй, хэрэгцээ ч байхгүй энэ хүмүүс бол өөрт байхгүйгээ өрөөлөөс шууд сорчихдог хар нүх гэсэн үг. Тэгээд ийм гэдэгтээ өчүүхэн ч зовохгүй.Ямар ч нөхцөлд хөрвөн хөгжиж, өөрийгөө төгөлдөршүүлэх замдаа ичих, өр өвдөх гэгчийг огт мэдэрдэггүй хиймэл оюун ухаантай л түүнийг зүйрлэж болох юм даа. Хэрэв ийм хүнтэй учирсан бол ямар ч сэтгэц судлал, сэтгэл зүй, чиний агуу хайр түүнийг өөрчлөхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүсвэл “Психопатыг хэрхэн сургах вэ” хэцүү нэртийг тоглож болно. Гоё хүүхэн зэрлэгийн зэрлэг ирвэс хөтлөөд явж байх со стайлишшт. Гэхдээ тэр биш чи өөрөө л олсны үзүүрт ороогдсон яваагаа мартаж болохгүй.Могой, питбул, аварга аалз гэртээ тэжээж байгаа хүмүүс мэр сэр үзэгддэг болж. Эр зориг, бэл бэнчин нь сайхан ч нэг л өглөө хазуулчихсан, хордчихсон, хоолойгоо боолгочихсон сэрэх вий. Сэрэхгүй ч байх. Яг ийм эрсдэл психопаттай амьдрах үед үргэлж байна. Тэгэхээр ийм хүнтэй харьцахаасаа өмнө дээд математик дээд зэргээр үзээрэй. Харин эмийн сан энэ тэр бэлдээд хэрэггүй ээ. Уулаасаа тэрийгээ ашиглаж ч амжихгүй.Мэдрэлгүй мэдрэмжгүй гүүглээр сэтгэл зүй судалчихдаг байсан нь одоо даамжраад амьгүй ChatGPT гэх мэтээр сэтгэц эмчилдэг болоод байгаа нь та бидний өөрсдийн маань аюулгүй байдалд тун халтай юм шүү.Галаар наадах аюултай.Бусдад найдах бүр аюултай.Мэдрэмжгүй хүний мэдрэмжинд найдахыг бол яриад ч яах вэ.СЭТГЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ НАНДИГНААРАЙ, ЭРХЭМ ХҮН МИНЬ!“Манипуляторын орон дотор” лекц©, Цөхрөл...

  2. Чамайг хэзээ ч хүлээж авахгүй хүмүүс

    Чамайг хэзээ ч хүлээж авахгүй хүмүүс

    Гэр бүлийн хийсвэр төсөөллүүдийн нэг нь эцэг эх, төрсөн ах дүү нар бол хамгийн ойр дотны хүмүүс гэх итгэл юм. Эд бол бидэнд анх хайр гэж юу болохыг амсуулдаг ачтанууд мөн ч, бас үл ойлголцол, урам хугарал, зовлон, хүчин мөхөстөл гэж юу болохыг орой руу оруулдаг хамгийн хатуу багш нар.Чамайг юу ч хийсэн хүлээж авахгүй хүмүүс заавал байна. Амжилт, хайр, уналт доройтлын алинд ч. Чи арьснаасаа сугарч гараад зүрхээ алган дээрээ тавиад өргөсөн ч тэд өрөөсөн нүдээрээ ч өлийж харахгүйгээр урдахаа хийнэ. Муудаа ингээд байгаа юм биш. Зүгээр л, хүлээн авч чаддаггүй л хүмүүс. Тэд зөөлрөхгүй. Харахгүй. Харахыг ч хүсэхгүй. Энэ бол чиний биш тэдний асуудал, тэдний хөгжлийн бэрхшээл юм. Сэтгэлийн хөгжлийн бэрхшээл.Харамсалтай нь ээж аав ийм байж болно. Дараа нь эхнэр нөхрүүд ч гэсэн. Тэднийг уяраах гэж, арай амьдлаг болгох гэж зүтгэж болох уу? Бололгүй яах вэ. Гэхдээ аймшигтай түлдэг хүчил шиг нулимсаар нүдээ урсаж дуустал уйлна гэдгээ л ойлго. Нусаа сугартал, хоолойгоо сөөтөл, шүдээ хугартал дагжиж чичрэн уйлна.Уул нь ингэхийн оронд, хэрэв чи хэн нэгний хүлээлтийг баталж чадахгүй байгаа бол өөрийн гэсэн замаараа өнхрөөд явчихдаг бол сайн сан. Чи бусдаас ялгамжаатай, өөрийн гэсэн өвөрмөц өгөгдөлтэй, орон зайтай, үзэл бодолтой гэдгээ ухаарч, өөрийгөө үнэлж, хүндэлж, энхрийлдэг бол сайхан сан.Харилцан яриа байгаа газар л харилцаа байдаг. Төрсөн, төрүүлсэн, хайрласан, гэрлэсэн… гэлээ гээд харилцаа байхгүй бол тэнд яг юу байгаа юм бэ?“Би л туслахгүй бол өөр хэн туслах юм бэ, би үр нь, дүү нь, эгч нь, хань нь…” гэж байгаа бол хувийн асуудал. Харин дараа нь ямар их золиос гаргаж байгаагаа ярьж гоншигнох хэрэггүй.Айвал хийхгүй.Хийвэл араа даана.Аль нэг тийш нь эцэслэн шийдээд, тэр шийдээ бат барихыг сэтгэлийн эрүүл мэнд гэдэг юм шүү.Амжилттай сэтгэл засал яаж харагддаг вэ?

    0:000:00