goodali logo
    Ишгээгийн заасан хичээл

    Ишгээгийн заасан хичээл

    Муурны кафед ажилладаг шинэхэн танил бүсгүй маань надад нэгэн түүх ярьсан юм.

    Ишгээ гэдэг муур манайд байв. Дур нь хүрэхээрээ ороо нь орсон юм шиг нялуун, дургүйгээ хүрэхээр хорт могой шиг зэвүүн, тоглох дуртай ч тоглуулах дургүй шазруун, тэгээд зөвхөн өөрийнхөө дүрмээр л тоглодог хэгжүүн. Хэрэв ааш нь хөдөлсөн бол чи зүгээр л үл үзэгдэгч болсон нь аминд өлзийтэй. Мэдээж ийм муурыг үрчлэх зүрхтэн ховор, ялангуяа нэг нь нөгөөгөөсөө ялдамхан арван өрсөлдөгч хажууд байхад. Кафед маань нэг хос байнга зочилдог байлаа. Нэг өдөр Ишгээгийн талаар сонирхож байна.

    -Хүүхэдтэй айл бол ёстой дэмий, Ишгээ самардаад хаячихна, үнэнээ л хэлье. Маш дураараа, маягтай, хэтэрхий тэвчээргүй...

    -Харин тийм ээ, тэгэх тусмаа. Манай дэггүй хүүхдүүдийг дэглээд, хувийн хил заагаа мэдрүүлээд, хорвоод тэд ганцаараа биш гэдгийг ойлгуулаад өгөх хэрэгтэй байгаа юм. Ишгээ л тэднийг сургаж чадах байх гэх тэр эмэгтэйн үгс сахиусан тэнгэрийн яруу дуу шиг л надад сонсогдсон. Ийм хүмүүс бол өдрийн од гэдгийг би ч, бас хүйтэн зэврүүн гудамжинд удаан амьдрахдаа юу эсийг үзсэн Ишгээ ч мэдэж байсан.
    Тэр явдлаас хойш жил өнгөрсөн.   
    Ишгээ хүүхдүүдтэй хэл амаа ололцсон гэсэн. Мэдээж өөрийнхөө нөхцөлөөр л дөө. Аавын толгой дээр унтдаг, ээжийн цүнхийг ухдаг, хэрэв ямар нэг юм таалагдахгүй байвал чанга бөгөөд хатуугаар, заримдаа жаахан “эвгүй өнгөөр” хэлдэг, гэрийн тав тухыг маш сайн сахиулдаг гэсээн.
    Явж явж энэ чинь л аз жаргал байгаамш дээ. Өөрийн гэсэн Ишгээтэй байх. Заримдаа муурын төрхөөр, заримдаа бэрхшээлийн дүрээр чам дээр ирж ертөнцийн хил зааг, дохио тэмдгийг мэдрүүлж, бас вижн мишнийг чинь сануулагч Ишгээтэйгээ учирна гэдэг бол аз юм шүү.

    Азаа атгаад авоо.

    ГЭРЭЛТ СҮҮДЭР

    Төстэй бичвэрүүд

  1. 0:000:00