goodali logo
    ГЭРЭЛТ СҮҮДЭР сургалтын зураг

    ГЭРЭЛТ СҮҮДЭР

    цахим хөтөлбөр

    Яг одоо, яг энд та өөрийн амьдралтайгаа болзоонд учирч байна.
    Тик Нат Хан

    Эрик Берний үндсэлсэн амьдралын зохиолын онолд суурилан, сэтгэлийн гурван төлвийг таних, хөгжүүлэх, удирдах зорилготой ГЭРЭЛТ СҮҮДЭР® цахим хөтөлбөрт СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн тогтолцоонд бие даан ажиллах болон бусадтай эрүүл харилцах чадварыг эзэмшсэн ИНЖ...ГИНЖ®, ОЧИРЫН БОРОО® хөтөлбөрүүдийн төгсөгчдийг бүртгэнэ.

    Өмнөх шатанд дотор ХҮҮХЭД-тэйгээ дотносон, дотоодын ЭХ-тэйгээ эвлэрсэн буюу эдгээр эвлэрлийг хэрэгжүүлж буй суралцагсад маань дараах бүлгүүдээр дамжин:

    1. СҮҮДЭР ШИЙН ТАЙЗНАА

    Дотоод театртайгаа танилцана. Энэхүү сэтгэлийн театрын амьдрал, жүжгийн найруулагч, зохиолч, гол туслах олон дүрүүдийг, бас үзэгчдийг ялган таньдаг болно.

    2. ЦАНГИНАСАН ИНЭЭД

    Мэдрэмжийн бие болох дотор ХҮҮХЭД-ээ айдсаас анагааж, сэтгэл хөдлөлийн эрүүл хандлагыг төлөвшүүлж эхэлнэ.

    3. СҮҮН ЭНГЭР

    Үнэт зүйлс-үнэлгээний тогтолцоог хариуцдаг ЭХ-ийг ХАЛАМЖИТ ЭХ болгохын тулд бусад сөрөг дүрүүдийг сулруулах замаар оюуны гүн цэвэрлэгээ хийнэ.

    4. ШИДЭТ СҮЛД

    Бүх хүслийн биелэл, нийгэм дэх хувь хүний хэрэгжилт, материаллаг ба оюуны төгс гүйцэтгэлийг хариуцдаг НАСАНД ХҮРЭГЧ-ийг бодит ялалтын хөтөлбөрөөр дасгалжуулж эхэлнэ.

    5. ТЭГШ ТАВ

    Оюуны дээрх гурван төлвийн эв зүйт зэрэгцэн оршихуйг цогцлоож, гэрэлт ТОМ ХҮН болон төгөлдөрших өөрийн гарын авлагыг кодчилно.

    35 хоногийн цахим хөтөлбөр нь транзактын сэтгэл зүйн онолын бичвэр, дурсамж сэргээх ба өөрийн эрэгцүүлэл-гаргалгаанд хөтлөх асуулт хариулт, удмын болон гэр бүлийн тогтолцооны тавилт дээр суурилсан сэтгэл заслын дасгал, богино кино, зураг, хөтчийн видео бичлэгээс бүтсэн цогц хэлбэрээр ГООДАЛЬ платформ дээр 70 хоногийн турш нээлттэй байна. Уй гашууг даван туулахуй©, Увдис төгс©, Янз учир© цомгийг бүтэн сонссон буюу эдгээр агуулгыг бусад эх сурвалжаас авсан сэтгэл зүйн онолын мэдлэгтэй хүмүүст зориулсан энэхүү оюуны дадлагажуулалт нь сэтгэлийн ажиглалт хийх, мэдээллийг задлан шинжлэх, дүгнэх, сэтгэн бодох, хэрэгжүүлэх бүтээлч хөтөлбөр учраас авч буй боловсролынхоо ач холбогдлыг харьцуулан үнэлж чадахуйц сэтгэлгээний түвшинтэй, оюуны ачаалал даах чадвартай сэхээтнүүдэд илүү нийцтэй.  

    Хөтөлбөрийн хөтөч

    ЦОГТЫН АМГАЛАН

    • Сэтгэл засалч

    • ГООДАЛЬ (Улсын бүртгэлийн дугаар 0008716)-ийн бүтээгдэхүүнүүд болох ГООДАЛЬ сэтгүүл, ГООДАЛЬ платформын үүсгэн байгуулагч,

    • СЭТГЭЛЭДГЭРЭЛ©-ийн цуврал лекц, цахим хөтөлбөрүүдийн зохиогч

    СЭТГЭЛЭДГЭРЭЛ© нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын 40-0022603 тоот бараан тэмдгийн гэрчилгээтэй, одоогийн байдлаар 34 аудио лекц, 3 цахим хөтөлбөрөөс бүрдэж буй тогтолцоо юм. Эдгээр бүтээлүүд нь 11655 дугаар бүхий Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, Ц. Амгалангийн оюуны өмчийн туурвилууд болно.

    Хөтөлбөрийг сонирхогсдын анхааралд

    Яг одоо сэтгэл зүйн хямрал, түгшүүртэй байгаа, сэтгэлийн ноцтой гэмтэлтэй, хүнд дурсамжтай хүмүүс бие даан ажиллах цахим хөтөлбөрт хамрагдахаас өмнө сэтгэл зүйн мэргэжилтэнд хандах шаардлагатай.

    Хэрэв та хэт эмзэг, сэтгэлийн хөдлөлөөс болж ажлын чадвараа алддаг, өдөр тутмын энгийн дэглэмээр амьдрах боломжгүй болдог, аливаа үйл ажиллагааг гүйцэтгэхдээ заавал мэргэжилтний дэмжлэгт дулдуйддаг бол ахисан шатны энэ хөтөлбөр танд зохимжгүй байж болзошгүй.

    Өнөөдөр тохиолдож буй асуудлуудын уг үндэс, сэтгэл зовиурын голомтыг олох зорилгоор хөтөлбөрийн үеэр зориуд дурсамж сэргээх ажилбарууд хийгдэнэ. Эдгээрийг алгасвал асуудлын зөвхөн шинж тэмдгүүдэд тороод, цааш жинхэнэ шалтгаанд хүрч очиж чадахгүй  хичнээн хэцүү байвч зайлшгүй туулах ёстой шат юм. Хэрэв хөтөлбөрийн бүх даалгаврыг нэг бүрчлэн няхуур гүйцэтгэвэл дурсамжийн сэдрэлийг зөөллөх, тайтгаруулах, сэтгэл засах, оролцогч өөрөө гарц шийдэл олж болохоор бүтээгдсэн систем учраас бие даан ажиллах сахилга баттай эсэхээ та өөрөө нухацтай тунгаан нягтлаарай. Эхэлснээ дуусгах, тогтвортой жигд ажиллах, зайлшгүй зүйлсийг хариуцлагатайгаар гүйцэтгэх чадвар, хувийн болон цагийн зохион байгуулалт танд хангалттай байх тусам үр дүн өндөр байх магадлалтайг олон оролцогчдын үр дүн харуулсаар байгаа билээ.

    “Өгч байхдаа би өөрийгөө өгч байдаг” гэж Уолт Уитмений хэлсэнчлэн бүхий л оюун сэтгэлийнхээ охийг ГЭРЭЛТ СҮҮДЭР болгон танд өргөхдөө би өөрийгөө л өгч байгаа юм, таалан соёрх!

    Худалдаж авах

    0:000:00