goodali logo

    Подкаст

    Бүгд

    Зөвхөн сэтгэл зүйч нарт

    “Харанхуй өрөөнд харах 2 арга бий. Нэг нь барьж байгаа гар чийдэнгээ тусгаад харах. Гэхдээ та шалаа харвал таазаа харахгүй. Эсвэл та унтраалгыг асаагаад өрөөг нэлд нь гэрэлтүүлж болно. Ухаантай ба тэнэг хүний ялгаа энд л байдаг. Тэнэг хүн оюундаа нэг мөчид нэг л бодлыг барих чадамжтай. Хэрвээ 2 бодлыг зэрэгцүүлж гэмээнэ тэр ухаанаа бүр гайхан бахадна. Ухаантай хүн бол мэдээллийн 4 суваг, тархины 150 тэрбум нейроны холбоосноос нэгэн зэрэг ажиллуулах хүчин чадалтай учраас завсрын өнгө, дундын бүс, эсрэгцэл, нэгдлийг хөдөлгөөн дунд нь харах чалхтай. Тэнэг хүн шалтгаан үр, хүчин зүйлс, нөхцөл байдал гэх мэтийг ойлгодоггүй: шууд л хэл, алийг нь алах юм, цагааныг уу, улааныг уу, чи манай тал уу, эсвэл дайсных уу л гэнэ. Эх орноосоо урвасан гэж дүүжлэн алах ялаар шийтгүүлсэн генерал Власов улаан армийн хамгийн шилдэг 99-р дивизийн удирдагч, алдарт 7-р сарын тулааны тэргүүнд тооцогддог 4-р механик корпусын жанжин, Киевийн хамгаалалтын шилдэг стратегич, Москваг хамгаалж байсан тухайн үеийн хамгийн шилмэл 20-р армийн командлагч байлаа. Түүнийг яагаад 2-р довтолгооны шугам руу шилжүүлсэн түүх бол тусдаа асуудал бөгөөд энэ бүхэн нийлээд ч түүний урвалтыг зөвтгөхгүй боловч чухам яг юу болсон талаар тунгаан эргэцүүлэх хэрэгтэйг сануулж байгаа юм. Ухаантай хүн бол “Тийм ээ, зөвхөн ганц хэсгээр бүтэн зураглалыг харах, дүгнэх боломжгүй” гэнэ. Тэнэг хүн бол “Аанхан, тэгээд чи Власовыг өмөөрч байгаамуу, тээ? Тэгэхээр чи урвагчийн талд юм байна, тээ?” гэнэ. Өргөн харж, гүн сэтгэж, байж болох бүх өнцгөөс үзэхийг оролдож, дүгнэлтээ дахин дахин цэгнэж, ухаанаа хөгжүүлж байгаарай. Яагаад гэвэл ухаантай хүн л жаргалтай байдаг учраас тэр.Михаил Веллер Чи ухаантай бөгөөд жаргалтай хүн юм шүү.

    Түүний номын дэлхий дээрх бүлэг...

    Тэр нэг удаа шүүгээнээсээ өөрийнхөө хөргийг олсон байх...Таг дөрвөлжин толгойтой, тас майжгий хөлтэй, хялар эсвэл долир нүдтэй, хацар дээрээ хамартай өөрийнхөө зургийг тэрээр хайлан уяран үнсээд “Энэ бол миний хамгийн гоё зураг!” гэсэн байх даа. Тэр маш азтай. Яагаад гэвэл өдөр бүр шүүгээнээсээ, ширээн дээрээсээ, хувцасныхаа халааснаас хамгийн “үзэсгэлэнт” зургуудаа олсоор байдаг. Тэр цэцэрлэгийн багш юм. Сайхан шигээ бас хэцүү энэ хөдөлмөр түүнд өөр лүүгээ очих зам нь болж өгч байгаа учраас тэр азтай. “Хэрэв чи эргээс хөдөлж, холдож, бүр нүдэнд үзэгдэхгүй болтол нь алсрах эр зоригийг дотроосоо олохгүй бол хэзээ ч далайг гаталж чадахгүй” гэж агуу Кристофер Колумбын хэлсэнчлэн хуучин өөрийгөө тав тухтай нь хамт эрэг дээр орхин гарахдаа тэр минь нулимсаа арчсаар дотор охиноо олохоор, сэтгэлийн далайг гатлахаар одсоныг би мэднэ. Өнөөх гайхамшигт сод хөргийг бүтээгчдээс дотор охиноо хайсаар, олсоор яваа түүний минь бүтэн түүхийн нэгэн бүлэг энэ дэлхий гариг дээр, энэхэн цаг хугацаанд өрнөхдөө олон олон зүрхэнд гэрэл асаасаар байгааг би бас мэднээ.Танилц: Болор, ээж, эхнэр, охин...

    Салан тусгаарлал ба кофе

    Хэрэв та автоматаас худалдан авч байгаа бол таны гар дээр ирэх кофены хэмжээ, чанар нь тэр машины чадал, кофены үрийн чанараас хамаарна. Таны ямар хүн байх нь энд огт хамаагүй. Харилцаанд ч гэсэн яг адилхан. Тантай хэн хэрхэн харилцаж байгаа нь тэр хүний соёл, ил далд ухааных нь агуулах, сэтгэлийн цаг агаараас нь хамаарна. Тэр хүний уур, баяр, жаргал зовлонд зөвхөн та хамаатай биш. Салан тусгаарлал гэдэг бол “Би өөрөө ойлгож, мэдэрч, ухамсарлаж байгаа”-г хэлнэ. Харин салан тусгаарлаагүй байна гэдэг бол хүний үйлдлийг өөрийн гавъяа эсвэл өөрийн гэм буруу гэж хүлээн авахыг хэлнэ. Кофе чанагчийн товчийг та яаж ч дарсан, биеэ яаж ч авч явсан, түүнд дуулж бүжиглэж өгсөн ч, эсвэл хар хүчээрээ өшиглөсөн ч ямар ч хамаагүй, түүнийг яаж тохируулсан байна, тэр хөтөлбөрийн дагуу л, яг тодорхой хэмжээтэй, тодорхой чанартай кофе гарна. Хүнийг ойлгоё гэвэл энэ жишээг хүн дээр шилжүүлээд л ойлгочих. Таныг яаж ч чардайсан хүн өөрт байгаа хөтөлбөрийн дагуу л танд хариулна. Харин кофе чанагчаас ялгаатай нь гэвэл тэр өөрчлөгдөж болно. Цорын ганц тохиолдолд. Хэрэв өөрчлөлт түүнд хэрэгтэй бол. Анна ПаулсенҮүнийг ойлгох амаргүй шүү гэдгийг хэлэх гэж нуршуу удиртгал бичлээ. Харин энэ амаргүйг ойлгох замдаа гарсан хүмүүсийн нэг нь Сола минь билээ. Сургалтанд суусан, лекц сонссон хүн бүр зам дээр хөл тавьдаггүй юм. Аанхаан, ийм нэг юм байдаг байх нь, гоё юмөө гээл хөндлөнгөөс хараад, кофе уунгаа хараад, гоё амьдралыг мөрөөдөнгөө хараад л суудаг. Харин хийдэггүй. “Шархны лент шалтгаан хоёрыг хаа ч наачиж болно” гэдэг шиг “Би завгүй, энэ СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ээр замнаад байгаа хүмүүс завтай, би боломжгүй, боловсролгүй, хүчин чадалгүй, ухаангүй, азгүй, сайн нөхөргүй, томоотой хүүхэдгүй...” гээд ертөнцөд байж болох бүх шалтгаануудыг өөр дээрээ битүү наачихдаг. Харин замд гарагсад энэ наалтуудыг хуу татаж хаяад, хэдэн хүүхдээ үүрч, хэдэн ажлын дунд эргэлдэнгээ хэдэн үеийн амьдралын зохиолын хөтөлбөрийг засч, шинэ тохиргоо суулгах цоо шинэ мэргэжлийг эзэмшсээр явдаг. Энэ бол “Аз жаргалын үйлдвэрлэл” юм. Ямар ч цагт, ямар ч нөхцөлд, ямар ч шалтгаанд үл торон аз жаргалыг үйлдвэрлэсээр яваа Соладаа чиний гэрлээр жаргалын эх газрыг олж яваа олон ээжүүдийн өмнөөс баярлалаа. Өөрөө бороо, нар, тэнгэр болсон СОЛОНГО минь. Сэтгэлийн байгалийг эзэмдэн яваа шидэт дагина чамдаа хүний байгалийг эрхшээх дээдийн увдисыг ерөөе.

    Гурван ээжийн нүцгэн үнэн

    “10 настай байсан үеэ би сайн санаж байна. Гэрт голд ором хүйтэн. Гудамжнаас найзууд минь дуудах сонсогдоно. Намайг гаргахгүй байгаа ээж рүүгээ би уурлаж орилж байсан. Ээж минь дув дуугай, миний энэ галзуурлыг залгин өнгөрөөгөөд, хичээлээ л хий гэж гуйдаг байсан сан. Гаръя, тэнэе гэж гадаа хашхирч байсан тэр хүүхдүүдээс одоо нэг нь ч амьд байхгүй. Миний амжилтыг үзэж чадаагүй ч намайг энд хүргэж ирсэн ээжийнхээ ачаар би одоо та нартай яриад сууж байна. Даанч бид хэтэрхий мартамхай байх юм даа...”.Аль ПачиноБид бүгдээрээ мартамхай. Бидний хүүхдүүд ч мартамхай байх болно. Өдөр бүр хэдэн зуун удаа тэдний амийг аварч байгаагаа өөрөө ч мэдэхгүйгээр аварч, буй бүхнээ зориулсаар ирснийг, зориулсаар ч байхыг маань тэд мартах болно. Гэвч бид аварсаар л, амиа дэнчин тавин зориулсаар байх болно. ЭЭЖ байна гэдэг бол энэ л юм. “Хүнийг юу хийж чадахаар нь биш, юуг хэзээ ч хийхгүй байхаар нь дүгнэ” гэсэн гүн ухаантны үг бий. Харин энэ үг эх хүнд хамаагүй. Яагаад гэвэл үрийнхээ төлөө хийхгүй зүйл гэж ээж хүнд байдаггүй. ЭЭЖ байхын тухай “Нүцгэн үнэн”-ийг харилцан ярилцсан ертөнцийн сайхан ээжүүддээ баярлалаа.

    Сэтгэлийн өндөр

    Сэтгэлийн өндөр подкастыг бүрэн эхээр нь хүлээн авч сонсоно уу.

    Оргил дээрх охин

    Шийдвэрлэх тоглолтын өмнө гоцлол бүжгэн жүжигчдийн пуантанд шилний хагархайнууд хийж байсан түүх дэлхийн бүх театрт бий. Хувцасны өлгүүрийн эмэгтэй тэрийг хийдэггүй. Тайзны алба, хөгжим анги, үзэгчдийн танхим хамаагүй. Зөвхөн адил ашиг сонирхолтой нэг ангийнхан: бусад балетчид л ингэсэн байдаг. Арай амжилтгүйчүүд, юугаар ч юм дутуучууд л хийдэг. Суут зохиолчийн нэр дээрх ховын бичгийг зохиолчдын эвлэлийн хорооны жижүүр, гуанзны зөөгч, эсвэл уншигчид хүргээгүй. Өөр нэг зохиолч, жаахан түүхий нь л бичсэн байдаг. Хүмүүс одоо л ийм болчихсон юм биш ээ. Эртний Грект Олимпийн наадмын өмнө хар тугалган дээр сийлсэн хараал-дефиксионыг нэг тамирчинд нөгөө тамирчин л зориулдаг байсан. Манай эринээс 600 жилийн өмнө шүү! Дэлхийн мисс, фэшн шоу, урлаг спортын шалгаруулалтууд дээр юу болдгийг бид төсөөлөх ч гүй. Бүх юм дууссаны дараах уулын оргил дээрх сүүлийн агшныг л бид хардаг. Харин далайн харанхуй гүнд мөсөн уулын ёроолд авьяас хэцүү, ухаан хатуу, хат гачуу, гоо үзэсгэлэн дутуу-нэг үгээр буян дутуучууд яг тэр урлаг спортоосоо л өөр юуг хийцгээж байдгийг бид мэдэхгүй ээ. Энэ бол хорвоо юм. Атаархал, айдас, муу муухай бүхэн үүддэг дутуугийн тэр ёроолоос оргил хүрэх зам бас яггүй шүү. Гэвч болдог л юм. Пуантаа эсвэл гадсан өсгийтөө сайтар сэгсрээд, хөгжмийн болон бусад зэмсгээ болгоомжтойёо шалгаад, Сальеринуудын сарвайсан цомтой дарсыг амсахгүй байх. Илүү зөөлөн, илүү уран, илүү чадварлагаар илүү сэтгэж, илүү бүр маш илүү хөдөлмөрлөх, илүү тэвчих, илүү сахих... Ингэж чадсан гайхамшигт нэгэн эмэгтэй өнөөдөр Гоодалийн хойморт мориллоо. СЭТГЭЛЭДГЭРЭЛ-ийн сургалтын системийн анхан, дунд шатны сургалтуудын төгсөгч Баянсангийн Ганзул.

    Бичвэр

    Бүгд
    Хэзээ ч биднийг бүрэн ойлгохгүй

    Хэзээ ч биднийг бүрэн ойлгохгүй

    “Чиний ээж сэтгэл зүйч рүү явдаггүй байсан, эмээ чинь ч явж байгаагүй, чи ч явах хэрэггүй. Чи наад тархин доторхоо, сэтгэл дэхээ, гэр бүл, удмынхаа асуудлын ээдрээ зангилааг өөрөө л тайлчихна.Хорхойтой шүдээ ч чи өөрөө ломбодно, болохгүй бол аваад хаячихна. Өөрөө тариа ногоогоо тариад, малаа маллаад, хувцсаа оёод, онгоцоо ч жолоодоод, дэлхийн эдийн засгийг ч жолоодчихно.Тэгэхээр хаашаа ч битгий яв, гүүглдээд л болоо шүү дээ.Элдэв мэргэжилтнүүд чинь бүгдээрээ луйварчид. Интернет гэдэг найз байхад алзахгүй шүү” гэсэн нэг туйл...Нөгөө нь “Хүн рүү боловсрол, мэдлэг чадварыг бүх сувгаар нь, бүх сүвээр нь шахаад л асуудлуудыг нь дотроос нь сэтгээд, зад угаагаад гаргачихна” гэх хэт дэвэргэн үзэл...Гэтэл хүн бүх гялбаа, далбаа, цом, номтойгоо элдэв невроз, хямрал гутралаар шаналдаг бол уучлаарай, утга учир яг хаанаа байнаа гэх асуулт гарч ирнэ ээ дээ.Сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн амжилт, сэтгэл зүйн тэнцвэр буюу англиар resilience гэж нэрлээд байгаа: хямралыг даван туулах, өөрчлөлтийг даах, өөрийгөө сэргээн босгох нөөц хүчин чадал бол гэрийн боловсролоос, бүр цохож хэлбэл ээжээс л эхэлдэг юм.Эхэлдэг гэсэн болохоос дуусдаг гээгүй шүү.Ээж бол суурь болохоос бүх зүйл биш. Гэвч тэр суурин дээр л бусад бүх тогтолцоо тогтоно гэдгийг бодож үзээрэй”.Людмила ПетрановскаяОросын гайхамшигт сэтгэл зүйч Людмила Петрановскаягийн мэдлэг чадварыг би биширдэг. Хүүхдийн төлөөх их үйлсийнх нь өмнө сөгддөг. Хамгийн гол нь гэр бүлийн сэтгэл зүйч тэрээр “Эцэг эхийг өмөөрье” хөдөлгөөнийг олон жил өрнүүлсээр яваад нь хязгааргүй ихээр даган баясдаг.ИНЖ...ГИНЖ хөтөлбөрийн эхэнд би та нарын дотроос өөрөөсөө хүртэл нуудаг, мартахыг хичээсэн олон таагүй дурсамж, өвдөлтийг гаргаж ирдэг. Ээж гэдэг хүн ямар муухай болохыг харуулах гээд ч байгаа юм шиг үзэгдэнэ. Гэвч эцэстээ ээжид үүнээс өөр ямар ч зам байгаагүйг өөрсдөөр чинь харуулдаг.Бидэнд ч бас байгаагүй ээ.Тийм ээ, бид ч гэмгүй биш.Том болж амжилгүй эцэг эх болчихсон бидний дотор ч олон аймшигт дурсамжууд бий.Үр хүүхдийнхээ төлөө болохоос нь аваад болохгүйг хүртэл хийсэн тэр л ээжийг дотроо уучлахын тулд ИНЖ ГИНЖ® чамд хэрэгтэй.Яагаад гэвэл хүүхэд хэзээ ч биднийг бүрэн ойлгохгүй.Тиймдээ л хүүхэд байгаа юм шүү дээ.Гэрээ гийгүүлье цомог©

    “Итгэл”-ийн дуудлага худалдаа

    “Итгэл”-ийн дуудлага худалдаа

    Германы Lufthansa компанийн цэмцгэр танхимд нислэгийн үеэр төөрөөд, эзэн нь эргэж нэхэхгүй байгаа чемодануудыг худалддаг. Дотор нь юу байгааг авч байгаа нь ч мэдэхгүй, өгч байгаа нь ч мэдэхгүй. Үл мэдэгдэх тэр зүйлд үнэ төлж байгаа чамайг хэн ч хуураагүй, тэнд хуучин оймснууд биш алт байгаа гэж хэн ч амлаагүй. Чамд зүгээр л нууцыг зарж байгаа.Энэ арилжааны хамгийн гол хүн бол зуучлагч.Тэр хүн хогон дээрээс 200 хуучин чемодан аваад, бас хогоор дүүргэн хольж солиод, жаахан “аяллын” үнэр сүрчээд, явуулаагүй захидал, өдрийн тэмдэглэл, хуучин гэр зургууд шургуулаад зарж байгааг хэн ч мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй.Худалдан авагч бол шинэ үеийн чимээгүй шидтэн. Тэр хүн эдийн биш утга учрын эрэлчин. Аристократын гэмээр цүнхнээс Nokia цэнэглэгч олж байхад элэгдэж цөмөрсөн хайрцагнаас бренийн гоёл гарч ч болно. Ид шид бол дотор буй зүйл бус харин тийшээ чиний шингээсэн тэр л зүйл юм.Хүмүүсийг үнэ дуудан наймаалцаж байхад зуучлагч нэгэн буланд мушилзанхан сууна. Тэр луйварчин биш ээ. Тэр хүн бол итгэж сурахад маань бидэнд тусалж байгаа л хүн. Итгэлийн бизнес гэгдэх шинэ цагийн дуудлага худалдаа 49 еврогоос эхэлж байна.Нисэх буудалд өнчин чемоданууд ярайн байхад мартамхай эзэд нь ертөнцийн нөгөө бөөрөнд “Таны ачаа олдлоо” гэх захиаг хайн цахим шуудангаа онгично. Мэдээж, тийм захиа ирэхгүй шүү дээ.Нисэхийн компани уул нь түүний тухай бүхнийг мэднэ: паспортын дугаараас эхлээд ургийн овог, нислэгийн үеэр идэх хоолны захиалга, суудлын сонголтоос үүдэн сэтгэл зүйн төлвийг нь ч хүртэл. Харин алдагдсан ачааны тухай яриа сөхөгдмөгц энэ цэвэр ой санамж манантан сарниад “Айн? Ямар ачаа? Ёстой анх удаа сонсож байна” болоод явчихна. Хэрэв эзэн нь өөрөө юмаа хайхгүй бол тэр чемодан тайван хэвтэнгээ өнгөрснөө дурсах тээшний хадгаламжийн үнийг хэн төлөх билээ, хө? Хэрэв нисэх компани эзнийг хайж эхэлбэл энэ нь тусгай халамж буюу премиум ангиллын үйлчилгээ болчихно. Онгоцонд байгаа цагт чемодан бол төлбөртэй тээш. Харин онгоцноос гарлаа л бол нисэх хүчний нэрэнд хамаа нь үгүй болнам.Алдагдсан мөрөөдлөө чи хаанаас хайж байна даа?ОЧИРЫН БОРОО®, Олзны дээд лекц©

    ӨӨДӨӨ УРС

    ӨӨДӨӨ УРС

    Тэр хүн яагаад энэ номыг уншдаг, энэ хөгжмийг сонсдог, ийм юманд баясдаг, тийм юманд өвддөгийг хамгийн сайн мэдэхийг хайр гэдэг. Түүний доторх ертөнц ямар ойлгомжгүй, ямар этгээд байсан ч тэр ертөнцийг нандигнан тэврэхийг хайр гэдэг. Хэзээ ч огтлолцохгүй тэр ертөнцтэй зэрэгцэн оршихыг хайр гэдэг.Нина РубштейнХайр дурлал гэдэг хоёр үг толгой холбон бичигдэж, хоршин найрсан уншигддаг ч энэ хоёр үг эсрэг биш юм аа гэхэд ямар ч байсан ижил утгатай биш юм шүү. Дурлал гэдэг бол тархины их бие, хамаарлын төлөв, тачаал, өөрийн мэдэлгүй оргилсон байдал, дофамин, эндорфин, адреналин. Харин хайр бол их ба урд тархины идэвхжил, сэтгэл хөдлөлийн хяналт, ойр байх, хамгаалах хүсэл, мөн шагналыг хойшлуулах чадвар, аз жаргалын дофаминаас гадна тогтвортой байдал, тэнцвэрийг хангах серотонин, эрүүл дасал, дотнослын окситоцин юм.Харамсалтай нь ихэнх хүн хайрыг бор хоногийн борог амьдрал гэж нэрлэдэг. Хамгийн чухал мэдрэмжээ хүн таньдаггүй байгаа биз? Гэтэл үүнээс өөр мэдрэмжүүд үй түмээрээ байна. “Хүний мэдэрдэг боловч тодорхойлон илэрхийлж чаддаггүй мэдрэмж дор хаяж 23 байдаг” гэж эрдэмтэд ярьж байна. Миний бодлоор бол, одоохондоо тоолж чадсан нь л энэ болохоос биш, хүмүүсийн барин тавин мэдрээд байдаг ч онож нэрлэж амжаагүй мэдрэмжүүд тоолшгүй олон байж таарна.Нам гүмд сууж байгаад “Би хэн бэ?” гэж өөрөөсөө асуу л даа. Хүн бүрийн би биш яг ЧИ байх ямар бол? Хэн нэгэн чиний арьсан доор ороод мэдрэх тэр онцгой зүйл юу бол? Нэг гэнэдсэн хавхандаа дахин ороод ахин гэмтэхдээ эхний удаа тэндээс юу чамайг гаргасан, харин хоёр дахь удаагаа яагаад тийшээ орсноо сана даа. Энэ мэдрэмжүүдээ нэрлэх гээд үз. Тэр бүхэнтэй ЦЭНХЭР ШУВУУ® хөтөлбөрөөр танилцана гэхээр хорхой хүрмээр санагдана.Гэхдээ хүүхдийн тэр сонирхлыг эцэст нь хүртэл хэрэгжүүлж, шимийг нь нэрж, өрмийг нь гаргаж авах ухаалаг том хүнгүй бол бид “сонин дээрээ соохолзоод сонио буухаар гоохолзоод” л дуусна. Тэгэхээр тэр эрүүл сониуч эрдэмтэн хүүхэд, тэр хүүхдээ нөхцөлгүй хайрлагч халамжит эх, юуг ч бай эцэслэн төгөлдөршүүлдэг Том хүнийг бүтээх ГЭРЭЛТ СҮҮДЭР® хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй.Харин түүнээс өмнө дотор ээжтэйгээ эвлэрч амжаагүй бол хамаг эрчим хүч тэр цоорхойгоор урсаад алга болно.“ЭЭЖ гэдэг ойлголт бүхний эх булаг, эх ундарга” гэдэг чинь уянгын халил биш, шинжлэх ухааны ухагдахуун юм.Мэдсэнээр, ойлгосноор урсгал нээгдэхгүй. Харин өөрөө дотор чагтуудаа мултлан, чөлөөт урсгал болж байж эх рүүгээ урсаж эхэлдэг. Дотоодын эхийн булингарыг тунгалагшуулах одтой, азтай үрс минь, урс, өөрийгөө сөрөн сорин өөдөө урс. Загас хүртэл нисдэг орчлонд чиний хүчрэхгүй зүйл гэж үгүй ээ.Хэрэв чи өөртөө зөвшөөрвөл...ИНЖ ГИНЖ®, Гэрээ гийгүүлье цомог©

    Би дискочин

    Би дискочин

    1979 онд сэтгэцийн эмч Эллен Лангер 75-аас дээш насны 8 эрэгтэйг сонгон, Нью-Хэмпшир дахь туршилтын байранд долоо хоног амьдруулсан юм. Ямар судалгааны баатрууд болох гэж байгаагаа мэдээгүй хижээл эрчүүдээс хүссэн ганц зүйл нь “Биедээ авч явж байгаа бүх эд юмс 20-иос дээш настай байх ёстой”.Тэд энэ байрны хаалгыг нээгээд л гацсан.Тэнд 1959 он угтсан юм.Загвар өнгө, хэв маяг, янз донж... хар цагаан зурагт, хуучин пянзнууд, ханан дээрх хуанли, хувцас гутал...Хоол, ундаа, хөгжим, үнэр амт, бүх зүйл тэдэнд “Чи 55-тай!” гэж тэврэн байсан. Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан найман эр энэ диваажиндаа 1959 оны залуус шиг л ярьж, амьдарч, сэтгэж эхэлсэн. Туслах ажилтнууд ч гэсэн яг 50 настнуудад мэт хандаж, бүхнийг өөрсдөд нь даатгасан.Долоохон хонгийн дараа тэдний IQ 63% өсөж, нуруу тэгширч, хараа сайжирч, булчингийн хүч, уян хатан байдал, ой санамж эрс нэмэгдсэн. Тэд илт залуужсан. Ганц долоо хоногийн зайтай гэрэл зургуудыг нь танихгүй хүмүүсээр үнэлүүлэхэд сүүлийн зураг дор хаяж таван жилийн өмнөх байна гэж дүгнэсэн.Тэд аз жаргалтай өөрийгөө олсон юм.Настай хүмүүсийн асаргааг хэтрүүлбэл тэднийг цагаас нь өмнө идэвхгүй болгодог гэж үздэг Эллен Лангер эмчийн 2009 онд бичсэн “Цагийн зүүний эсрэг” номыг уншаад би өөрийгөө тэр долоо хоногт төсөөлж байж билээ.9а-гийн найман дэггүй охин 1987 онд аварга мөртэй хүрэм, өргөн савхин бүс, мини жинсэн бошинз, саа, од, толин бөмбөрцгүүд дунд зад D.I.C.S.O-дож байхыг харсан.Тэгээд тэндээсээ буцаж гараагүй л явна.Бид өнгөрсөн цагийг, орчин, хүмүүсийг дурсан уярдаггүй юм аа.Үхтлээ санасан ганцхан хүнийг-аз жаргалтай өөрийгөө л бэтгэрэн санаж, бэдрэн хайдаг юм.Очирын бороон дор аз жаргалтай өөрийгөө олохыг хүсэж байна уу?ОЧИРЫН БОРОО®

    Бидний харц

    Бидний харц

    Хүний яриаг сэм чагнасандаа баярласан нэг тохиолдол надад бий. Би бол дотроо “доожоогүй” гээд бодчихдог байсан хамт ажилладаг ах, манай оффисын өөр давхарт байдаг нэг компанийн залуу хоёр ажлын хоолны газарт сууж байсны яг ард нь би санамсаргүй таарчихсан байсан.“Эрэгтэйчүүд тэнэг шүү дээ, эмэгтэй хүний хамгийн гол юмыг олж хардаггүй. Би бол зураач хүн, шал өөр нүдээр эмэгтэй хүнийг хардаг. Эмэгтэй хүний аюултай хөөрхөн багийг нь нэвтлээд харж чадах юм бол дотор нь нэг жаахаан охин сууж байдаг юм. Гаднаа хичнээн хатуужаад, хэрсүүжээд, шулам болсон ч бүр гүндээ зөөлхөн хэвээрээ л байдаг. Хэрэв зээ чи энэ л охиныг эрхлүүлж чадвал, ээ дээ, эмэгтэй хүн гэдэг чинь жаргалын дээдэд чамайг хүргэдэг юм шүү” гэх ахын яриаг сонсоод гол руу хачин горойгоод явчихаж билээ.Дотор охин гэдэг бол зөвхөн сэтгэл зүйчдийн нээгээд гаргаад ирсэн, нэр өгөөд шинээр бүтээсэн зүйл огтхон ч биш. Хэрэв хүн хайртай л бол дотор хүүхдийг заавал мэдэрдэг, нэг үгээр дотор нүдээрээ түүнийг олж үздэг. Өөрийнхөө дотор хүүхдийг ч гэсэн. Итгэж болох юм байна, аюулгүй орчин байна гэдгийг мэдэх үед бүх дохиоллын гэрлээ асаачихсан хамгаалалтын систем маань уур савсуулан намсаж, бүрхүүл түгжээнүүд тайлран унадаг. Нэр төр, статус, диплом, данс сэлтээр өвч зэвсэглэсэн тэр сүртэй давхар давхар хамгаалалтуудын цаанаас аймхай, уйланхай, итгэмхий, бас инээмтгий өөдөсхөн жаахан хүүхэд аяархан гарч ирдгийг хайртай хүмүүс сайн мэднэ.Харин энэ хүүхэд бүрэн эдгээгүй цагт өнөөх сүржин дүвчин хамгаалалтууд юунаас ч хамгаалж чадахгүй юм байна гэдгийг л сэтгэл зүй баталсан юм. Хэн юуг анх яаж гэмтээлээ гэдгийг хүүхэд бас мартчихсан байдаг. “Би ээжтэйгээ эвтэй, харин хүүхэдтэйгээ л учраа олох гээд...”, “Өө ээж бид хоёр чинь бээстфрэндүүд, сэтгэл зүйн эрүүл мэнд чухал учраас л ороод ирлээ”, “Зүгээр л, Амгалан багштай хамт байх гээл...” гээд л янз бүрээр энд хүрээд ирсэн хүмүүс хүртэл сэтгэлийнхээ давхраануудыг хуулах тоолон өөртэйгөө дахин танилцаж, бүх утгаар гайхмаар цочмоор зүйлсийг нээж, эргэн санаж, нулимсаар үерлэж, мэдрэмжийн голд хөл алдан урссаар, ойлголцлын мөрнөөр хөвөн хөвсөөр эвлэрэл эдгэрлийн далайд очдог.Ээжид учир байдаг, ихэнхдээ бидний харцанд учир байдаг. Сэтгэлийн энэ л хараагаа эрүүл өнцгөн дээр тааруулах гэж бид ийнхүү учирсан байна.Чи ч бас энд байна, олж харав уу, өөрийгөө?ИНЖ ГИНЖ®

    Хайрлахгүй байх эрх

    Хайрлахгүй байх эрх

    Миний охин 10 настай байхдаа нагац эгчийн маань хоёр зээг түр харж байхдаа “Би та нарыг 15 минут л хайрлаж чадна, тэрнээс илүү гарах хайр надад байхгүй шүү” гэж хэлж байж билээ.Үнэндээ бол хэн ч хэнийг ч 24 цагийн турш хайрлах чадваргүй. Хайрлахгүй байх эрх бол хүний хамгийн чухал сонголтуудын нэг гэдгийг охин минь мэдэхгүй байсан ч зөнгөөрөө тэр эрхээ хамгаалж байсан юм байна лээ.Ээж аавыгаа хайрла, эхнэр нөхрөө хайрла, үр хүүхдээ, эх орноо, элэг нэгтнээ, байгалийг амьтныг, нарыг хайрла...Сэтгэл зүй бол зөв амьдрах ухаан биш ээ. Зүгээр л амьдрал чамд яаж мэдрэгдэж байна, яг түүгээр нь мэдрээд л, тэгж амьдрах эрхийг өөртөө өгөх тухай л юм. Хэрэв чамд хайр төрөхгүй байгаа бол, хайр чиний “сэтгэлийн сан”-д байхгүй бол хайрлахгүй байж болох тухай л юм.Анх сэтгэл зүйчийн өмнө сууж байгаад “Би ээж аавдаа хайргүй” гэж 37 жил хоолойд тээглэсэн үгийг хэлсэн тэр мөчийг би санаж байна. “Зүгээр, энэ чинь хэвийн л зүйл” гэж сэтгэл засалч хэлэх мөчид миний дотроос ёроолын балчиг сад тавин үерлэсэн.“Би чамайг яг одоо хайрлаж байна” гэж анх хэлж байсан залууг би хөгийн новш, маргааш хайрлахгүйнхээ нүхийг малтаж байгаа муу “ухна” гэж зүхэж байсан сан.Гэтэл тэр үнэнээ л хэлсэн байсан. Харин би үүрд хайрлуулах найдварт л дуртай байж.Найдвар үхсэн газарт л шинэ “ногоо” ургадаг.Хэрэв чамайг хэн ч хайрлахгүй бол чи юу хийх вэ?ОЧИРЫН БОРОО®, Дотносол лекц©

    Мүүд

    0:000:00